Төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах нэг үндэс нь шаардлагатай сэлбэг, бараа материалын  хангалт юм. Дэлхий нийтэд тархсан цар тахал, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт ажил, бараа, материал худалдан авах ажиллагаа, нийлүүлэлтэд багагүй саад бэрхшээл учирсан. Цаг үеийн нөхцөл байдал сайжирч, олон улсын хил гааль, үйлдвэрлэл, үйлчилгээ тогтворжиж байгаатай холбоотойгоор  саад бэрхшээл арилж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг сайжруулахаар  "Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалтын хөтөлбөр - 2023" зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын ажилтнууд оролцож, хууль арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.