Худалдааны алба нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зөвлөгөөнийг энэ удаад санхүү бүртгэлийн ажилтнуудыг хамруулан 2024 оны 11-р сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Худалдааны алба, Улаанбаатар, Дархан, Сайншанд худалдааны төвүүдийн санхүү бүртгэлийн 50 орчим ажилтан оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж УБТЗ-ын Худалдааны албаны дарга Б.Анхбаяр үг хэлэхдээ “Төмөр замын тээврийг тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад оролцож буй төмөр замчид болон салбар нэгж байгууллагуудыг болон бүс нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардага хангасан, өргөн хэрэглээний хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнээр хангах үүргийг манай албаны харьяа Улаанбаатар, Дархан, Сайншандын Худалдааны төвүүдийн ажилтан, албан хаагчид хичээл зүтгэл гарган гүйцэтгэж байна. Нийт ажилчдын 25 орчим хувийг санхүү бүртгэлийн ажилчид эзэлдэг ба  худалдааны байгууллага бол бараа эргэлт ихтэй, санхүү бүртгэлийн ажилчдын оролцоо маш өндөр онцлог салбар юм.  Санхүү бүртгэлийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвараас манай байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтай. Иймд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажилтны санал сонсох, оролцоог хангах зорилгоор зөвөлгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд НРП, НФ албадууд манай албатай хамтарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлье” гэв.

Худалдааны албанаас санаачлан зохион байгуулсан тус зөвлөгөөн нь УБТЗ ХНН-ийн санхүү, бүртгэлийн бодлого, ажлын онцлог, програм хангамжийн нэвтрүүлэлтийн талаар мэдлэг олгох, харилцан туршлага судлах, шинэ санал санаачлагыг дэмжих, ажилчдыг мотивацжуулах зэрэг үндсэн зорилгоо биелүүлсэн сайн туршлага бүхий зөвлөгөөн болж өндөрлөлөө.