УБТЗ ХНН-ийн 74 жил, МҮЭ-ийн өдрүүд, ОУТЗТ-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд найман төрөлт спортын тэмцээнийг энэ сарын 10-26-нд зохионбайгууллаа. Уг тэмцээнийг Замын Ерөнхий инженер Старцев.С.П, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогчдарга Ш.Нямсүрэн, Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд нарын удирдлагууд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг тэргүүтэй албаныхүмүүс, инженертехникийн ажилтнууд, баг тамирчид оролцлоо.  Энэ удаагийн тэмцээнд Удирдах газрын ҮЭ-ийн хороонд харьяалагддаг 10 салбар нэгж, 31 алба хэлтэс, төвийн нийт 200 гаруй тамирчин найман багтх уваагдан хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.   Тэмцээний төгсгөлд, багийн нийлбэр дүнгээр, 160 оноогоор Санхүү нягтлан бодох бүртгэл, Дохиолол холбоо, Худалдааны албадын хамтарсан баг тэргүүн байрын эзэн боллоо. Мөн 126 оноогоор Тээвэр зохион байгуулалт, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны хамтарсан баг дэд байрт, 110 оноогоор Хүний нөөц, Вагоны аж ахуй, Хуульзүй, Замын даргын ажлын алба болонТөсөл хэрэгжүүлэх нэгжийн хамтарсан баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Энэ удаагийн тэмцээний “Сагсан бөмбөгийн шилдэг тамирчин”-аар З.Доржсүрэн, Б.Уранцацрал, “Волейболын шилдэгт амирчин”-аар  Х.Дамдинцэрэн, Г.Отгончимэг, “+40 шилдэг тамирчин”-аар Д.Эрдэнэсайхан,  Ц.Уянга нар шалгарсан бол олон төрлийн тэмцээнд амжилттай оролцож “Шилдгийн шилдэг”-ээршалгарсан С.Мөнххайрхан, Б.Уранцацрал, Ч.Гартаам нарыг  ОУТЗТ-ийн 30 жилийн ойн нэрэмжит  “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар урамшуулсан юм. Тэмцээний үеэр олон жил үр бүтээлтэйа жиллаж, 100 буудалт даамны төрлөөр өндөр амжилт гаргасан Монгол Улсын гавьяат эдийн засагч, 100 буудалт даамны спортын мастерД.Тамир, ширээний теннисний спортын мастер Д.Нарантуяа нарт Замын захиргаанаас хүндэтгэл илэрхийлжээ.