Нүүр Гадаадын төмөр зам Хөхнуур–Төвөдийн төмөр замын 20 жилийн ой тохиож байна
Гадаадын төмөр зам

Хөхнуур–Төвөдийн төмөр замын 20 жилийн ой тохиож байна

G.Press 8 цагийн өмнө 18 үзэлт 0 сэтгэгдэл

Дэлхийн хамгийн өндөрлөгт орших Хөхнуур–Төвөдийн төмөр зам бүрэн ашиглалтад орсны 20 жилийн ойг долдугаар сарын 1-нд тэмдэглэлээ. 

1956 км урт энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Төвөд рүү ачаа тээвэрлэх өртөг гуравны хоёроор буурч, тээвэрлэх хугацаа 5–7 хоног болдог байсан бол 48 цаг хүрэхгүй болж буурчээ.  Өнгөрсөн 20 жилд нийт 100 сая тонноос давсан ачаа тээвэрлэж, өндөрлөг нутгийн онцлог бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд хүргэх боломж нээгдсэн байна.

Мөн төмөр замын сүлжээ тасралтгүй өргөжиж, Лхасыг Шигаз болон Нинчи хоттой холбосноор Төвөдийн эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд шинэ түлхэц өгсөн хэмээн үзэж байна.

Сүүлийн 20 жилийн турш уг төмөр замаар давхацсан тоогоор нийт 104 сая зорчигч, 824 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Зөвхөн энэ оны байдлаар, 13 хос маршрутаар Лхасаас Хятадын шууд харьяа болон мужийн төвийн 14 хотод шууд нэвтэрч байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.