Нүүр Засгийн газар Хөшигийн хөндийг чиглэсэн салбар төмөр зам барина
Засгийн газар

Хөшигийн хөндийг чиглэсэн салбар төмөр зам барина

G.Press 1 жилийн өмнө 145 үзэлт 0 сэтгэгдэл

 

Нийслэлийн түгжрэлийг бууруулах Засгийн газрын шуурхай штаб хуралдаанд Багахангай-Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулсан байна.

Нийтдээ 102.5 км гол замын урттай уг бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтад 110 орчим аж ахуйн нэгж, 2500 ажилтан оролцож, ирэх гуравдугаар сараас эхлүүлж, таван сарын хугацаанд барьж гүйцэтгэх ажээ. Уг төмөр замыг барьснаар Хөшигийн хөндийг түшиглэн байгуулах 150 мянган хүнтэй Хүннү смарт хотын дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, ачаа тээврийн төв байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой учир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтжээ. Энэ нь ирээдүйд Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.