Зүүн Сибирийн төмөр замаар зорчигч тээвэрлэлт хоёрдугаар сард 5.9 хувиар өсжээ

 

Энэ оны хоёр сард Зүүн Сибирийн төмөр замаар 824 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 635 мянган зорчигч (+4.9%) нь хот орчмын чиглэлд, 189 мянга (+9.6%) нь холын чиглэлд тээвэрлэгджээ. Зорчигч тээврийн эргэлт хоёрдугаар сард 201.8 сая зорчигч/км болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар, үүний дотор хот орчмын чиглэлд 27.4 сая зорчигч/км (+6.7%), холын чиглэлд 174.3 сая зорчигч/км (+9.3%) байв. Энэ оны 1-2 дугаар сард нийтдээ 1.6 сая гаруй зорчигч (+5%), үүнээс 411 мянган зорчигч холын чиглэлд (+7.2%), хот орчмын чиглэлд 1.2 сая зорчигч (+4.3%) тээвэрлэсэн байна. Зорчигч тээврийн эргэлт энэ хугацаанд долоон хувиар нэмэгдэж, 432.3 сая зорчигч/км давжээ. Үүнд хот орчмын чиглэлд 54.5 сая зорчигч/км (+6.5%), холын чиглэлд 377.8 сая зорчигч/км (+7.1%) –т хүрсэн тухай мэдээлжээ

 

Зүүн Сибирийн төмөр замын тээвэрлэлт хоёрдугаар сард 5.8 хувиар өсөв

 

Өнгөрсөн сард Зүүн Сибирийн төмөр замын ачаалал 4.8 сая тонн болсон нь өнгөрсөн оныхоос 5.8 хувиар өссөн дүн аж. Ачаа эргэлт 17.8 тэрбум тонн/км (+1.1%), хоосон вагоны гүйлтийг оролцуулбал 21.6 тэрбум тонн/км (+1%) байна. Оны эхний хоёр сард Зүүн Сибирийн төмөр замаар тээвэрлэсэн чулуун нүүрс таван сая тонн (2023 онтой харьцуулбал +8.4%), газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 1.4 сая тонн (-5.5%), төмрийн ба марганцын хүдэр 522 мянган тонн (-17.4%),  модон ачаа 398 мянган тонн (+15.2%), үйлдвэрийн түүхий эд, цутгах материал 297 мянган тонн (+22.4%) байв. Мөн барилгын ачаа 227 мянган тонн (-13.6%), химийн бодис, сод 72 мянган тонн (+22.2%), цемент  48 мянган тонн (+12.5%), хар металлын хаягдал 44.5 мянган тонн (+20.1%), химийн болон эрдэс бордоо 40 мянган тонн (-8%) байжээ. Түүнээс гадна өнгөт хүдэр, хүхрийн түүхий эд 36 мянган тонн (найм дахин өссөн), үр тариа есөн мянган тонн (-24%), хар металл долоон мянган тонн (-14.4%)-ийг тус тус тээвэрлэсэн байна.

 Оны эхний хоёр сард 9.3 сая тоннын ачилт хийсэн нь өнгөрсөн оныхоос 4.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ачаа эргэлт 36.4 тэрбум тонн/км (өнгөрсөн оныхоос +1.4%), хоосон вагоны гүйлтийг оролцуулбал 44.5 тэрбум тонн/км (+1.1%)-д хүрчээ.

 

Э.Батдэлгэр