Москва хотноо хийсэн ажлын айлчлалын /ШХАБ/ бүрэлдэхүүнд оролцсон зам, тээврийн салбарын төлөөлөгчид өөр өөрсдийн салбар, чиглэлийн төлөөллүүдтэй ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.
Энэ хүрээнд Төмөр замын газрын дарга Б.Артур арваннэгдүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж буй “Тээврийн долоон хоног” арга хэмжээнд оролцож, ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг /Росжелдор/- ийн дарга А.Г.Сахаров, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах зөвлөлийн дарга С.А.Павлов нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтаар Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр замын Төв коридорыг шинэчлэх ТЭЗҮ-г нэгтгэх, Зүүн коридорын бүтээн байгуулалтыг ижил механизмаар гурван улсаараа хамтран урагшлуулах, түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгтэй холбоотой суурь бүтцийг холбох журам, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, шинжээчдийн түвшинд ажлын холбоогоо гүнзгийрүүлэн ажиллахаар санал солилцлоо.
Мөн ирэх оны дөрөвдүгээр сард Санк-Петербург хотноо зохион байгуулагдах ОХУ-ын анхдугаар “Тээвэр, ложистикийн форум” арга хэмжээний үеэр хоёр байгууллагын Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар тохиролцлоо.
