Нүүр УБТЗ ХНН Хойд хэсэглэл зуны тээвэрт бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэв
УБТЗ ХНН

Хойд хэсэглэл зуны тээвэрт бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэв

G.Press 1 жилийн өмнө 94 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын үзлэгийн комисс Үнэгт Түнх зөрлөгийг зуны тээврийн бэлэн байдлыг шалгав. Аялал жуулчлалтай холбоотойгоор Түнх зөрлөгийн зорчигч тээврийн урсгал нэмэгдэж байгааг харгалзан зөрлөгийн байрыг өргөтгөх асуудал үзлэгийн үеэр яригдлаа. Тус зөрлөг нь хоногтоо 300 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар дунджаар 2000 зорчигч бууж, сууж байгаа аж. Түнх зөрлөгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд зөрлөгийн зорчигчийн заалыг өргөтгөж, боловсон 00-ийн асуудлыг шийдэж өгөх шаардлагатай байгаа талаар алба болон зангилааны удирдлага танилцуулав. Түнх зөрлөг зуны тээвэрт бэлэн байна гэж дүгнэв. 

Үзлэгийн үеэр Дохиолол холбооныII анги “Галт тэрэгний ойртолтыг дохиолох төхөөрөмж” шинээр бүтээснээ үзлэгийн комисст танилцуулав. Замчид зам дээр ажиллаж байх үед сондгой болон тэгш чиглэлээс галт тэрэг ойртон ирж байгааг мэдээлэх автомат төхөөрөмж нь замчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чухал ШБАЗ болжээ.

Мөн Замын II ангийн нэгдүгээр хэсгийн хоёрдугаар тасгийн 290-р км-т амьдардаг замчид тэдний гэр бүлийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайруулж, замын ангийн зардлаар амрах байр, замын захиргааны хөрөнгө оруулалтаар халуун усны байрыг иж бүрэн тохижуулсныг үзлэгийн комисс танилцуулав. 

Шатан зөрлөг нь энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллажээ. Дээрх хугацаанд 3581 галт тэрэг хүлээн авч явуулсан нь өмнөх оны мөн үеэс 770 галт тэргээр илүү байна. Мөн ХАБЭА-н талаар дутагдалгүй ажилласан байна. Тус хэсгийн зам сумын арчилгаа үйлчилгээг хариуцдаг Замын II ангийн I хэсгийн Л. Батсүх мастертай замчид зам сумын арчилгаа үйлчилгээг чанартай хийж үл тохирол байхгүй сайн ажиллажээ. Үзлэгээр байцаагч нар нэг ч зөрчил илрүүлээгүй тул Шатан зөрлөгийн төмөр замчдад онцгойлон баяр хүргэлээ. 

Мандал өртөөний зуны тээврийн бэлэн байдлыг шалгаж, ажил хэвийн, зуны тээвэрт бэлэн байна гэж дүгнэв. 

Ногоонтолгой зөрлөгийн зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгалаа. Тус зөрлөгийн ажил хэвийн, зуны тээвэрлэлтэд бэлэн байна. Зөрлөг энэ оны эхний 4 сард 3973 галт тэрэг өнгөрүүлж, гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажилласан байна. Замын II ангийн гуравдугаар хэсгийн замчин УБТЗ-д тасралтгүй 20 жил ажилласан Ц. Вандандуламыг “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр шагнаж баяр хүргэв. 

Импортын нефть, нефтийн бүтээгдэхүүний 20 гаруй хувь нь буудаг Аршаант өртөөний зуны тээврийн бэлэн байдлыг үзлэгийн комисс шалгав. Тус өртөө энэ оны эхний 4 сарын байдлаар 1401 вагон буулгасан нь өмнөх оны мөн үеэс 32,4 хувиар илүү өссөн үзүүлэлттэй байна. Дээрх хугацаанд буулгалтын төлөвлөгөөг биелэлттэй нь харьцуулж үзэхэд 175,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн гологдол, дутагдалгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ. Тус өртөөн дэх Техник үйлчилгээний хэсэг энэ оны эхний 4 сард 12772 вагонд үзлэг хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 853 вагоноор илүү байна. Өртөө зуны тээвэрт бэлэн байна. Үзлэгээр байцаагч нар нэг ч зөрчил илрүүлсэнгүй. 

Давааны зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын систем, эрчим хүчний байгууламжийг үзлэгийн комисс шалгаж, зөрчил илрүүлсэнгүй. Тус зөрлөгийн төмөр замчид үзлэгт сайн бэлдсэнийг сайшааж амжилт хүслээ.

Үзлэгийн комисс Эмээлт зөрлөгийн зам сум, холбоо дохиолол, эрчим хүчний байгууламжид үзлэг хийлээ. Замын хэсэг замын баллыг 3 нэгжээр хэтрүүлээд байгааг анхааруулав. Бусдаар тус зөрлөг зуны тээвэрт бэлэн байна.

Үзлэгийн комисс ийнхүү хойд хэсэглэлийн зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж дуусав. Ирэх долоо хоногт үзлэгийн комисс төвийн хэсэглэлд ажиллана.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.