Нүүр Гадаадын төмөр зам Хоёр жилд Хятад- Лаосын төмөр замаар 487 мянган зорчигч аялжээ
Гадаадын төмөр зам

Хоёр жилд Хятад- Лаосын төмөр замаар 487 мянган зорчигч аялжээ

G.Press 1 жилийн өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятад Лаосын төмөр замын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг ашиглалтад орсны хоёр жилийн ой энэ сарын 13-нд тохиолоо. Өнгөрсөн хоёр жилд Хятад Лаосын төмөр замын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг нийт 112 улс орон, бүс нутгийн 487 мянган зорчигч тээвэрлэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 13-наас Хятад Лаосын олон улсын суудлын галт тэргийг ажиллуулж, Хятадын Куньмин хот болон Лаосын Вьентьян хотын хооронд өдөртөө хүрэх боломжийг нээжээ. Күньмин товчооны зорчигч тээврийн албан хариуцлагатан танилцуулахдаа, зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд Куньмин-Вьентьян чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хадгалахын зэрэгцээ Шишуанбанна-Луан Прабанг хоорондын олон улсын суудлын галт тэргийг долоо хоног бүрд 4 удаа байсныг 6 удаа болтол нэмэгдүүлсэн байна. Ингэснээр хил дамнасан галт тэргэний зорчигчдын суудлын тоо эхний ээлжинд 250 байснаас 390 болж, өдөрт 300 хүн хилээр нэвтэрч байсан бол одоо 1300 болж өсчээ.

Куньмин хотоос Вьентьян хүрэх олон улсын суудлын галт тэрэгний зорчих хугацаа ч ашиглалтад орсон эхний үеийн 10 цаг 30 минут байсан бол одоо 9 цаг 30 минут болон богиносож, гаалийн бүрдүүлэлтийг эхний 90 минутаас 50 минут хүртэл цомхотгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.