Нүүр ЗТХЯам Хоёр орны төмөр замын салбар хамтарч ажиллана
ЗТХЯам

Хоёр орны төмөр замын салбар хамтарч ажиллана

G.Press 1 жилийн өмнө 83 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт тэргүүтэй “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголиан Транс Лайн" болон “Монголиан Транс Ложистик" ХХК-ийн төлөөлөгчид БНХАУ-ын төрийн өмчит “Хятадын Хурдны Төмөр Замын Технологийн компани" (CHSR) болон түүний толгой компани болох “Төрийн Хөгжил, Хөрөнгө Оруулалтын Корпораци” (SDIC)-тай Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 14-15-ны өдөр уулзаж, хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн концессын дагуу ашигладаг тус компанийн Тяньжин хотын метроны II шугамын үйл ажиллагаа, Ланфан хот дахь төмөр замын сургалтын төв, засвар үйлчилгээний ухаалаг тоног төхөөрөмжийн үйлдвэр болон төмөр замын дохиолол холбооны үйлдвэртэй танилцлаа.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.