УБТЗ-ын 2022 оны хөдөлмөрийн уралдааныг дүгнэж тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэн, ажлын өндөр үр дүнтэй ажилласан зангилаа,өртөөд,  алба, хэлтэс, салбар нэгж, цех, тасаг, хэсгийг шагнаж урамшууллаа. Үүнд: Зангилаадаас,  Улаанбаатар тэргүүлж,  Замын-Үүд, Толгойт, Зүүнхараа, Сайншанд тус тус шалгарав. Мөн Хөдөлгөөнтэй шууд холбоотой албадаас Зүтгүүрийн аж ахуй, Вагоны аж ахуй, Дохиолол холбооны,Тээврийн хяналтын, Зорчигч тээврийн, Замын аж ахуйн албад эхний байруудад тодорчээ. Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой алба, хэлтсээс,  Төлөвлөлт, эдийн засгийн, Техникийн бодлого, стандартчиллын, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албад эхний дөрвөн байрыг эзэлж, Хүний нөөцийн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс тус тус шагналт байранд орсон байна.

Хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжүүдээс,Замын-Үүд өртөө, Улаанбаатар татах хэсэг, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо тус тус эхний байруудад шалгарч, Зорчигчийн вагон депо, Дохиолол холбооны II анги, Замын VI анги тус тус шагналт байрын эзэн боллоо. Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой салбар нэгжүүдээс, Төв эмнэлэг, Олон улсын тээвэр зуучлалын төв, Баянбуурал амралт, Дархан худалдааны төв, Чулуун завод тус тус шилдгээр тодорлоо. Түүнчлэн, Хөдөлгөөнтэй шууд холбоотой цех, тасаг, хэсгээс Дархан татах хэсгийн засварын цех, Сайншанд татах хэсгийн ашиглалтын цехийн хоёрдугаар цуваа зэрэг нийт 25 цехийг шалгаруулж урамшууллаа. Мөн Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой цех, тасаг, хэсгийн ажлыг дүгнэж, ТБДҮ-ний чанарын лабораторийн, Мод боловсруулах үйлдвэрийн мод үржүүлгийн зэрэг нийт 15 цех, тасгийн тодруулж, Замын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Мөн улиран одож буй бар жилд Хөдөлгөөний аюулгүй байдлыг үлгэр жишээ хангаж ажилласан байгууллагаар Сүхбаатар өртөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажилласан албаар Замын аж ахуйн алба тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа.