Нүүр УБТЗ ХНН Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг өгөв
УБТЗ ХНН

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг өгөв

G.Press 1 жилийн өмнө 171 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд оны эхнээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллахыг Замын удирдлага холбогдох албаны тушаалтнуудад үүрэг болголоо. Ялангуяа, төмөр зам дагуу малтай айлуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хориг хашаанд шаардлагатай өргөст торны нөөцийг бүрдүүлэхийг үүрэг болгов. Мөн төмөр замын хориг хашаан дотор ургасан шарилжийг шатааж устгахыг хориглосон тул шарилжны эсрэг хорыг эртнээс захиалах шаардлагатай байгаа асуудал яригдлаа. Түүнчлэн, ус зүйн судалгааны дагуу эрсдэлтэй газруудад үерийн эсрэг арга хэмжээ авах асуудлын талаар үүрэг өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.