Нүүр Гадаадын төмөр зам Хилийн боомт хоёр замтай болно
Гадаадын төмөр зам

Хилийн боомт хоёр замтай болно

G.Press 2 сарын өмнө 121 үзэлт 0 сэтгэгдэл

 

Забайгаль- Манжуурын хэсэгт хоёрдахь зам барих тухай хэлэлцээг  Оросын Тээврийн сайд Андрей Никитин, Хятадын Тээврийн сайд Лю Вэй нар хэлэлцжээ.

2025 онд Орос, Хятадын хоорондох төмөр замын тээвэр өмнөх оныхоос 6.3 хувиар өсөж 186.8 сая тоннд хүрсэн. Үүний талаас илүү хувь нь Орос-Хятадын хил дээрх хамгийн том төмөр замын гарц болох Забайгаль-Манжуурын хилийн боомтоор дамждаг.

Оросын төмөр замын нэгдүгээр орлогч захирал Сергей Павлов "Оросын төмөр замууд" НХН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эцсийн хуралдаан дээр "Зорилго нь Забайкгалиар дамжин өнгөрөх тогтмол буухиа чингэлгийн галт тэрэгний тоог, олон улсын хилийн боомтоор дамжих галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх явдал юм" гэжээ.

Оросын Тээврийн яамны мэдээлснээр, хоёр дахь гол замыг ашиглалтад оруулснаар Забайгалийн дамжин өнгөрөх тээвэрлэлт 11 сая тонноор нэмэгдэх бөгөөд энэ нь өдөрт бараг 50 хос галт тэрэгтэй тэнцэнэ.

Забайгаль-Манжуурын хилийн боомтод 1435 мм-ийн царигтай хоёр дахь гол замыг барих төслийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг 2024 оны тавдугаар сарын 16-нд Бээжинд Оросын төмөр зам болон Хятадын төмөр замын дарга нарын гарын үсэг зурсан цогц стратегийн хамтын ажиллагааны гэрээнд хэлэлцсэн аж. Тодруулбал, талууд Забайгалаар дамжин Хятад руу үр тарианы тээвэрлэлтийг идэвхтэй дэмжихээр тохиролцсон байна.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 19-нд Оросын засгийн газар Забайгаль-Манжуурын төмөр замын хил дамнасан хэсэгт хоёр дахь 1435 мм-ийн царигтай гол замыг хамтран барих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Хятадын талтай зохицуулахыг Тээврийн яамандаа даалгасан. Гэрээнд Оросын Тээврийн яам болон БНХАУ-ын Улсын төмөр замын захиргаа ажлыг зохицуулах үүрэгтэй хэмээн заажээ.

Барилгын ажлыг Оросын төмөр зам, Казахстаны төмөр замын групп хамтран гүйцэтгэнэ. Талуудын бүх үйл ажиллагаа үгчлэн батлагдсан байх ёстой аж. Хариуцлагын хил хязгаар нь Орос-Хятадын хил дээрх уулзвар цэг гэж баримт бичигт дурджээ. Барилгын ажлыг 2030 онд дуусгахаар төлөвлөж байна.

Сануулахад, 2020 онд цар тахлын улмаас түр зогссон Забайгаль-Манжуурын зорчигч тээврийн галт тэрэг Орос, Хятадын хооронд үйлчилгээнд эргэн орно.

Галт тэрэг мөн Эрхүү, Читагаас шууд вагонтой байх болно. Аяллын хугацаа 25 минут бөгөөд "Оросын төмөр замууд"-ын Зорчигчдын аппликейшнд купе тасалбарын үнэ 680 рубльээс эхэлж байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.