Нүүр Таван толгой ТЗ Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Таван толгой ТЗ

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

G.Press 9 сарын өмнө 103 үзэлт 0 сэтгэгдэл

 

Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу тогтвортой үргэлжилж байна гэж ТТТЗ-аас мэдээлж байна. Барилга угсралтын дэд ажлууд  урагшилж, байгаль орчны стандарт, хяналт сайжирч  ус, хог болон бохирын асуудлыг шийдвэрлэх  алхмууд хийгдэж байгаа аж. Тухайлбал,

 Барилга угсралтын ажил:

Пүүний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, суурийн ухалт, хөрсний нягтаршуулалт, бетон цутгалт, хэв хашмал угсралт зэрэг дэд ажлууд дуусчээ. Хаалттай бүсийн хашааны ажил  үргэлжилж шонгийн угсралт 41 хувьтай, (1,700 шон), суурийн нүхний бетон дүүргэлт 82.9 хувьтай (864.25 м³), торон хашаа 40.4 хувийн (5,058 м²)-ийн гүйцэтгэлтэй байна.

Ажилчдын түр кемпийн 98 блокийн 24 нь баригдаж, 24.5 хувийн гүйцэтгэлтэй болсон бол гүүрийн суурийн ажил 4.8 (2376-аас 114 шон), ростверк угсралт 0.7 хувьтай (289-өөс 2) байна.

 Талбайн хяналт, хэрэгжилт:

Хаалттай бүсийн бэлтгэл ажилд хяналт тавьж, гүйцэтгэлийн чанарыг үнэлжээ.

25.5 метрийн өндөртэй В176 дугаартай тулгуурын угсралт дээр чанарын үзлэг хийсэн.

Ажиллах ажилчдын виз, түр оршин суух зөвшөөрлийн асуудлаар орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж, 16 ажилтны материалыг хүргүүлсэн аж.

Хаалттай бүсийн журам боловсруулах ажлын хэсэг хуралдаж, энэ сарын 20–30-нд БНХАУ-ын талтай тохиролцон батлуулахаар боллоо.

 Байгаль орчны чиглэлээр, Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас гүйцэтгэгч талд ажилчдын кемпийн хажууд бохир ус цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж хүргүүлсэн байна.

Өнгөрөгч 11-ний өдөр хийсэн хяналт шалгалтаар кемпийн орчин цэгцтэй, ахуйн хаягдлыг тогтмол зөөж байсан бөгөөд түр жорлон, ундны усны сав, хэрэглээний усны хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэж байгааг гэжээ.

Хан дизель ОНӨААТҮ болон Хот тохижилт ОНӨААТҮ-тэй бохир ус зайлуулах, хог тээвэрлэх үйлчилгээний талаар уулзалт хийж, гэрээний төслийг танилцууллаа.

Ханбогд сумын байгаль орчны байцаагчид  карьер, худаг усны ашиглалттай газар дээр нь танилцаж Галба–Өөш, Долоодын говийн сав газрын таван худгийн ус ашиглах гэрээг байгуулахаар ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.