Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан дэд ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хурлыг даргалж, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөллүүд болон манай компаниас Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, Төслийн удирдагч Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
Хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.