Ганцмод боомтын нөөцөд байгаа Монголын V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ гуравдугаар сарын 13-ны өдөр тонн нь 1420-1450 юань орчим байна
БНХАУ-ын Сар шинийн баярын амралтын дараа Монголын нүүрсний экспорт сэргэж буй ч үнийн дарамт нэмэгдэж байгаа нь ойрын хугацааны эрсдэл болж байна. Энэ сарын турш Монголын коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын Ганцмод боомтод унасан хөдөлгөөнтэй байгааг “SXCoal” мэдээллээ.
БНХАУ-ын зах зээлд хэрэглээ буурч, үнэ унасан нь Монголын нүүрсний экспортод нөлөөлж байгааг тодотгож байна.
Ганцмод боомтын нөөцөд байгаа Монголын тавдугаар ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ гуравдугаар сарын 13-ны өдөр тонн нь 1420-1450 юань орчимд байсан аж. Энэ нь хоёрдугаар сарын эцсээс тонн нь 30-80 юаниар буурсан үзүүлэлт болсон байна.
Ганцмод боомт дээрх арилжаа эрхлэгчид коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд унах төлөвтэй байгааг илэрхийлжээ.
https://www.bloombergtv.mn/news/h1b216