Өнгөрсөн 29-ний өдөр буюу Хятадын намрын дунд сарын баяр, Үндэсний баярын эхний өдөр галт тэрэгний зорчигчдын тоо хамгийн их байв. Тус улсын Үндэсний төмөр замын группын мэдээлснээр, 29-ний өдөр улсын хэмжээнд нийт 12537 галт тэрэг үйлчилж, 1854 галт тэрэг нэмэлтээр үйлчилгээнд гаргаж, 20 сая 98 мянган зорчигч тээвэрлэжээ. Үндэсний төмөр замын группээс галт тэрэгний зорчигчдын тоо анх удаагаа нэг өдөрт 20 саяас давсан гэж мэдэгдлээ. Мөн улс даяар хурдны замууд дээр олон цагийн түгжрэл үүссэн байна. Үндэсний баярын найм хоногийн амралтын үеэр 2 тэрбум орчим хүн аялна гэж тээвэр хариуцсан албаныхан таамаглаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт юм. Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, энэ хугацаанд дотоодын аялал жуулчлалын газруудаар зочлох хүний ​​тоо 896 сая болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 86 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого 782.5 тэрбум юань хүрэх ажээ. Энэ оны нэгдүгээр сард цар тахлын хорио цуцлагдсанаас хойш тохиож буй хамгийн олон хоногийн амралттай Үндэсний баяр нь энэ жил намрын дунд сарын баяртай давхцаж 8 хоног болж нэмэгдсэн байна.