Өнгөрсөн 2008-2018 онуудад хэт хурдтай тэлж, олон талын хөнгөлөлт урамшуулал эдэлж байсан Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл өнөөдөр аажим аажмаар нурж, бутарч эхэлж байна.

Тус улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон хэд хэдэн компани санхүүгийн хүндрэлд орсон бол Evergrande компанийн хувьцаа хэт үнэгүйдэж болзошгүй болсон тул Хонгконгийн хөрөнгийн бирж дээрх арилжааг нь саяхан зогсоожээ.

Хятад улсын Санхүүгийн Зохицуулагч байгууллагын зүгээс энэ хүндрэлийг шийдвэрлэхээр сүүлийн гурван жил гаруйн турш олон талаар оролдож байгаа боловч хөөс хагарч, энэ салбар үндсэндээ нурах нь тодорхой болж байна. 

Зарим судалгааны байгууллагын дүгнэлтээс үзвэл Хятад улсад борлуулагдаагүй орон сууцны тоо тус улсын нийт хүн амын тооноос давсан гэж үзжээ.