Европ, Хятадыг холбосон Транс—Каспийн олон улсын тээврийн замаар дамжин өнгөрөх чингэлгийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хоёр тал хэлэлцжээ.

Батуми боомтоор дамжих дунд коридор нь Хятад болон Төв Азийн орнуудыг Каспийн тэнгис, Өмнөд Кавказ, Туркийн орнуудаар дамжуулан Европтой холбодог юм.

Тодруулбал, өнгөрсөн 5-ны өдөр Батуми далайн боомт дээр China State Railway Group Co-ийн төлөөлөгчид тус боомтынхонтой уулзалт хийж дээрх асуудлаар хэлэлцсэн байна.

Уулзалтад оролцогчид 2024 онд чингэлгийн хөдөлгөөний хэмжээг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх коридорын давуу талыг үр дүнтэй ашиглах боломжийг олохын чухлыг хэлэлцээд гол зорилгоо хэмээн онцолжээ.