Нүүр Гадаадын төмөр зам Хятадын төмөр замын газрын зураг бүтэн боллоо
Гадаадын төмөр зам

Хятадын төмөр замын газрын зураг бүтэн боллоо

G.Press 6 сарын өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Шаньши мужийн Баожи-Ланжөү чиглэлийн Баолань хурдны төмөр зам ашиглалтад орсноор Хятадын баруун хойд нутаг хурдны төмөр замын сүлжээнд бүрэн хамрагдаж, бүсүүдийн дэд бүтцийн гинжин хэлхээ бүрэн бүтэн боллоо.

401 километр урт энэхүү төмөр зам зүүн, баруун чиглэлийн хурдны төмөр замтай нийлж байгаа бөгөөд Хятадын эртний нийслэл Ши-Ан хотыг баруун тийш 2300 километрийн тэртээх ШУӨЗО-ы төв Өрөмч хоттой холбосон нь тус улсын төмөр замын түүхэн үйл явдал боллоо хэмээн Синьхуа агентлаг онцлов. 2012 оны сүүлчээр байгуулж эхэлсэн тус төмөр замаар хурдны галт тэргүүд 250 км цагийн хурдтай аялах юм. Ланьжөүгийн төмөр замын дэд дарга Фү Чинжун хэлэхдээ, “Энэнь Хятадын төмөр замын дунд, урт хугацааны төлөвлөгөөний "Найман зүгт нэвтрэх" гол замын чухал бүрэлдэхүүн хэсэг байсан. Үүнийг ашиглалтад оруулснаар Хятадын баруун хойд нутаг бүхэлдээ хурдны төмөр замын сүлжээнд хамрагдаж чадлаа” гэжээ. Баожигээс Тяньшүй хүрэх газар байгалийн бартаа ихтэй тул Баолань хурдны төмөр замын 90 гаруй хувийг гүүр, нүхэн гарц эзэлсэн нь мөн Хятаддаа анхдагч болжээ. Бүтээн байгуулалтын явцад тус шугамын дагуу 81 томоохон гүүр, 60 гаруй нүхэн гарц шинээр байгуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.