Нүүр Гадаадын төмөр зам Хятадын төмөр замын дарга баярын мэндчилгээ дэвшүүлэв
Гадаадын төмөр зам

Хятадын төмөр замын дарга баярын мэндчилгээ дэвшүүлэв

G.Press 1 жилийн өмнө 138 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өнгөрсөн сарын 27 буюу Хятадын баярын шинийн нэгний өмнөх өдөр Хятадын Төрийн төмөр замын групп ХХК-ийн дарга Гүө Жүсүэ төмөр замын зорчигч тээврийн хоёр том зангилаа болох Бээжин өртөө, Бээжингийн  баруун  өртөөний  үйл  ажиллагаатай танилцжээ. Хаврын баярын аялал жуулчлалын ажлын явцтай танилцаж, Намын хорооны нэрийн өмнөөс ажлын байран дээр нь ажиллаж байгаа  боловсон хүчин, албан хаагчдад зочилж талархал илэрхийлэн, бүгдэд нь баярын  мэнд дэвшүүлжээ. Энэ жилийн хаврын баяр наадмын аялал жуулчлалын оргил хэсэг нь хаврын баяр наадмын эхний найм хоногт болж байгаа юм. Хятадын  төмөр замын корпораци ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хаврын баяраар аялах зааварчилгааг сайтар судалж, хэрэгжүүлэн “Хаврын баяраар аюулгүй, эмх цэгцтэй, халуун дулаан аялах” зорилтод анхаарлаа  хандуулсан аж. Хаврын баярын өмнөх 13 хоногт төмөр замаар 170 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгдсэн байна.

Хаврын баяр ойртох тусам Бээжингийн томоохон галт тэрэгний буудлууд баярын уур амьсгалаар дүүрсэн байна. Бээжингийн галт тэрэгний буудал болон Бээжингийн баруун бүсийн галт тэрэгний өртөөн дээр Гүө Жүсүэ хаврын баяр наадмын  аялал жуулчлалын үеэр дэг журам сахиулах, аюулгүй байдлыг хангах, гол  зорчигчдод үйлчлэх, суух, буух зэрэг үндсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайтар шалгасан байна. Зорчигчдын урсгалын онцлог, тээврийн багтаамжийн  зохицуулалт, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авчээ. Гүө Жүсүэ хэлэхдээ “Зорчигчдыг аюулгүй, тав тухтай, аяллыг хангахад олон мянган төмөр замын боловсон хүчин, ажилчдын хичээл зүтгэл хэрэгтэй. Төмөр замын фронтын ажилчид маш хөдөлмөрч, баяр ёслолын үеэр илүү их ачаалалтай ажилллан, ард  түмнийхээ сайн сайхан аялалын хүсэл тэмүүллийг биелүүлэхийн тулд хүн бүрийн  төлөө гэр бүлээ золиослодог эрхэм үүрэг хариуцлагатай ажилд ажилладаг та  бүхэндээ Намын хорооны өмнөөс болон хувиасаа ажилдаа тууштай зүтгэж байгаад талархал илэрхийлье” гээд бүх шатны байгууллага, удирдах боловсон хүчнийг фронтын шугамд гүнзгий орж, манлайлан ажиллаж, намын гишүүдийн анхдагч,  үлгэр дуурайл болох үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, анхаарал халамж тавьж ажиллахыг хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.