Нүүр Гадаадын төмөр зам Хятадын төмөр зам эхний таван сард 1.64 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ
Гадаадын төмөр зам

Хятадын төмөр зам эхний таван сард 1.64 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ

G.Press 11 сарын өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятадын төмөр зам группийн мэдээлснээр, 2025 оны эхний таван сард үндэсний төмөр замаар нийт нэг тэрбум 641 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 3.1хувиар өссөн байна. Өдрийн дундаж ачаалал 181.000 вагонд хүрч, 4.2 хувиар нэмэгджээ.

Хятадын төмөр замын ачаа тээвэр дараах гурван онцлогтой байгааг тус групп онцолж байна. Нэгдүгээрт, түүхий эд материалын тээвэрлэлт тогтвортой өсөж, “ногоон коридор”-ын зохион байгуулалтаар нүүрс, төмрийн хүдэр зэрэг чухал түүхий эдийн хүргэлт үр ашигтай явагджээ. Энэ хугацаанд нийт 845 сая тонн нүүрс тээвэрлэгдсэнээс 575 сая тонн нь цахилгаан станцын хэрэглээнд зориулагдсан байна. Мөн уул уурхайн барилгын материал, хайлуулах түүхий эд, үр тарианы тээвэр 22 хувь, 9.1 хувь, 5.5 хувиар тус тус өсжээ.

Хоёрдугаарт, логистикийн үйлчилгээний чанар сайжирч, төмөр замын интеграцчилсан тээврийн шийдлүүд өргөжиж байна. Эхний таван сард 655 логистикийн гэрээ шинээр байгуулж, “олон нийтийн тээврээс төмөр зам руу” шилжүүлэх хөтөлбөр үргэлжилсэн байна. Төмөр зам-усан замын холимог тээврийн чингэлэг 6.83 сая стандарт нэгжид хүрч, 18.4 хувиар өсжээ. Мөн логистикийн санхүүгийн үйлчилгээний хүрээнд 819 компани нийт 19.78 тэрбум юанийн зээл авсан байна.

Гуравдугаарт, үндэстэн дамнасан тээвэр тогтвортой явагдаж байна. Хятад-Европын галт тэрэг хэвийн хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа бол Төв Азийн чиглэлийн галт тэрэг 6046 удаа явж, 23 хувиар нэмэгджээ. Хятад-Лаосын төмөр замаар 2.5 сая тонн ачаа тээвэрлэгдэж, 8 хувийн өсөлт үзүүлсэн нь олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд эерэг нөлөө үзүүлж буйг илтгэж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.