Нүүр МТЗ Хятадын талтай Замын-Үүд өртөөнд уулзалт зохион байгууллаа
МТЗ

Хятадын талтай Замын-Үүд өртөөнд уулзалт зохион байгууллаа

G.Press 1 жилийн өмнө 105 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын газрын дарга Б.Артураар ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөл, БНХАУ-ын талаас “Хөх хотын төмөр замын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны групп” компанийн ТУЗ-ийн дарга Жан Жунпины тэргүүлсэн төлөөлөл Дорноговь аймаг дахь Замын-Үүд өртөөнд уулзаж хамтран ажиллалаа.

Талуудын уулзалтаар Замын-Үүд нарийн царигийн өртөөний паркийг өргөтгөх, цахилгаан төвлөрүүлэлтэд холбох, шилжүүлэн ачих байгууламж барих ажлуудын хувилбарыг газар дээр нь хэлэлцэн санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.