Энэ сарын 11-нд ОУВС-ийн нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" хэмээх тайланд 2023 онд Хятад улсын эдийн засаг 5.2 хувиар өснө, энэ өсөлт нь дэлхийн эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэжээ. Тус байгууллагын эдийн засгийн зөвлөх, Судалгааны газрын дарга Пьер Оливье Гуринша хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад улс цар тахлаас сэргийлэх бодлогоо өөрчилсөн нь Хятадын эдийн засаг сэргэхэд тустай бөгөөд дэлхийн эдийн засагт ч ашигтай. Хятад улс, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хөдөлгүүр болно" гэжээ. Тус тайланд  2023 онд дэлхийн эдийн засаг 2.8 хувиар өснө гэж төсөөлсөн нь өмнөхөөс 0.1 нэгжээр бууруулсан үзүүлэлт юм. Дэлхий дахины өмнө маш том тодорхойгүй байдал нүүрлэж, олон улс орны эдийн засагт Украины хямрал сөргөөр нөлөөлж байна гэж ОУВС үзжээ. Энэ онд маш олон орны эдийн засгийн орлого буурч, ажилгүйдэл өснө. Өндөр хөгжилтэй орны эдийн засаг маш доогуур түвшинд хүртлээ  унаж, хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт удааширна гэж тус тайланд тэмдэглэжээ.