Хятадад гангийн үйлдвэрлэл буурна гэсэн хүлээлт болон тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларсан нь наймдугаар сарын 14-нд төмрийн хүдрийн үнэ унахад нөлөөлжээ.

 

 

Судалгааны Fastmarkets агентлагийн мэдээлснээр, Хойд Хятад руу импортолсон 62 хувийн агууламжтай төмрийн хүдрийн үнэ наймдугаар сарын 14-нд 2.26 хувиар буурч, нэг тонн нь 103.01 ам.доллар болсон нь тавдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт юм.

Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр нэгдүгээр сард хамгийн их арилжаалагдсан төмрийн хүдрийн үнэ 0.4 хувиар буурч, тонн нь 725 юань буюу 99.88 ам.доллар болжээ.

Сингапурын бирж дээр есдүгээр сарын төмрийн хүдрийн үнэ 2.4 хувиар буурч, нэг тонн нь 100.3 ам доллар болсон.

"Citi банкны салбарын хэлэлцүүлгээс харахад гангийн үйлдвэрлэлийг бууруулах зорилтуудаа наймдугаар сарын 15 гэхэд баталж дуусгана.  Дараа нь орон нутгийн засаг захиргаа болон үйлдвэрүүд өөрсдийн төлөвлөгөөгөө гаргаж болно" гэж тус банк тэмдэглэлээ.

“Энэ нь гангийн үйлдвэрлэлийн ашиг орлогыг дэмжиж байгаа ч төмрийн хүдэрт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Гэсэн хэдий ч бодит нөлөөлөл нь эдийн засгийн сул макро орчны нөхцөлд орон нутгийн засаг захиргаа үйлдвэрлэлээ хэрхэн бууруулж чадахаас хамаарна" гэж шинжээчид нэмж хэллээ.

Хятадын эрэлт хэрэгцээ суларч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямарсан зэрэг нь дарамтыг нэмэгдүүлсэн.

Бодлого боловсруулагчид банкны хүүгээ бууруулж, хямарч буй эдийн засгаа дэмжихээ амласан ч Хятадын банкуудын зээл олголт  долдугаар сард багасч, зээлийн бусад шалгуур үзүүлэлтүүд мөн суларсан.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн аварга Country Garden компанийн бондыг зогсоосны дараа өрийн асуудал нь улам хүндэрч, хувьцааных нь ханш даваа гарагт 16 хувиар унаж, түүхэн доод түвшиндээ хүрэв.

 

 https://www.mining.com/iron-ore-price-close-to-100-on-worries-of-steel-output-cut-in-china/                              

Эх сурвалж: Mining.com