Нүүр Эдийн засаг Хятадад бензинээр ажилладаг автомашины үнэ хямдарч, үнийн дайн улам ширүүсэв
Эдийн засаг

Хятадад бензинээр ажилладаг автомашины үнэ хямдарч, үнийн дайн улам ширүүсэв

G.Press 3 жилийн өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

БНХАУ-д энэ оны эцсээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах илүү хатуу стандарт хэрэгжиж эхлэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор автомашин борлуулагчид уламжлалт түлшээр ажилладаг автомашинуудаа цөөлөхөөр үнээ бууруулж байгаа аж. Энэ нь БНХАУ-д автомашины үнийн дайн улам ширүүсэхэд нөлөөлж байна. Цар тахлын дараа “BYD”, “Toyota Motor”, “Ford Motor”  зэрэг томоохон компаниуд автомашиныхаа үнийг хямдруулаад байгаа юм. Хэдий тийм боловч борлуулалт, ялангуяа уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалт өсөөгүй байна. Он гарсаар эхний хоёр сард шинээр үйлдвэрлэсэн автомашины борлуулалт 20 хувь, уламжлалт хөдөлгүүрт автомашины борлуулалт 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.