Төвөдийн аялал жуулчлал эрчимтэй өрнөж,  өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн Хөхнуур Төвөдөд төмөр замаар аялах тусгай маршрутыг ажиллуулж, эхэлжээ. Хятадад зуны аялал, амралт эхлэх энэ үеэр 281 галт тэрэг нэмж явуулснаар энэ сарын 10-ныг хүртэл давхардсан тоогоор нийт 420 мянган хүн Төвөдөд ирж очсон байна. Энэ тухай Хятадын төмөр замын холбогдох байгууллагаас мэдээлсэн байна. 

Хөхнуур Төвөдийн төмөр замын Голмодоос Лхас хүрэх хэсэг 2006 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орсноос хойш Төвөд болон бусад нутгийн жуулчдын Төвөдөд ирж очих гол тээврийн хэрэгсэл болсон байна.