Нүүр Гадаадын төмөр зам Хятадаас Тажикистан руу анхны чингэлгийн галт тэрэг аяллаа
Гадаадын төмөр зам

Хятадаас Тажикистан руу анхны чингэлгийн галт тэрэг аяллаа

G.Press 3 сарын өмнө 160 үзэлт 0 сэтгэгдэл

 

Узбекийн "Узтэмирюлконтайнер" ХК-ийн оролцоотойгоор хэрэгжиж буй төмөр замын төсөл нь Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болжээ. Тус улсын төмөр замын агентлагийн мэдээлснээр уг галт тэрэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын тоног төхөөрөмж ачсан 40 тоннын найман вагоноос бүрдэж байгаа аж.  Галт тэрэг Хятадын Ганьсу мужийн Ланжоу өртөөнөөс хөдөлж Киргиз, Узбекээр дамжин Душанбе-2 өртөөнд очих юм. Маршрутын урт нь 3.5 мянган км-ээс их ба, дамжин өнгөрөх хугацаа нь 18-20 хоног байх аж.

Евразийн Хөгжлийн банкны тооцоолсноор тус бүс нутгаар дамжин өнгөрөх транзит урсгал сүүлийн жилүүдэд 70 хувиар нэмэгдсэн байна.  Тээвэрлэлтийн 70 гаруй хувь нь Хятад, Орос, Турк, Афганистан, Европын орнуудын хооронд байдаг. Энэ бүс нутагт Хятад—Киргиз—Узбекийн төмөр замыг барьж байгаа нь Азийн орнуудыг Ойрхи Дорнод, Европтой холбох төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал аж. 

 

Эх сурвалж: 24.02.2026 17:01:26 ЖД Транспорт / Новости

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.