Наймдугаар сарын 8-ны өглөө Гуаншигийн Фанчэнган хотын газар нутагт Фанчэнган-Дуншин чиглэлийн төмөр замын урьдчилан барьсан замын далан болон дэр хавтан дээр төмөр зам дэвсэх машин 500 метр урт төмөр зам тавьж байлаа. Хятад улсын барьж байгуулж буй Хятад Вьетнамын хил орчимд хүрэх анхны хурдны төмөр замыг тавьж эхэлсэн нь энэ юм гэж Хятадын Төмөр замын корпорацийн Наньниний товчооноос сурвалжлагч мэдээлэв. Фанчэнган-Дүншин төмөр зам бол Хятад улсын далайн эрэг дагуу төмөр замын баруун хэсэг юм. Энэ нь Вьетнамтай хуурай газар болон далайгаар холбогдсон Хятадын цорын ганц боомт хот болох Дүншинд хүрэх анхны төмөр зам бөгөөд замын хоёр үзүүр хоорондоо 46.9 км зайтай юм. Төмөр замын энэ шугамд 106.7 км зам тавих бөгөөд 8 хонгил, 32 гүүрээр дамжин өнгөрөх юм байна. Төмөр зам дэвсэх ажил энэ 9 дүгээр сарын сүүлчээр дуусна. Уг замыг байгуулж буй газар зүйн тогтоц өвөрмөц, замын 68 хувь нь гүүр хонгил байх бөгөөд урт төмөр замыг зөөвөрлөх, дэвсэхэд эрсдэл хүндрэл ихтэй юм. Төмөр замын бүх шугамын хонгил, гүүрийн барилгын ажил нэгэнт дуусаж, замын суурь хучилт 90 хувьтай, буудлын барилгын ажлын 97 хувьтай бэлэн болсон. Энэ 2023 оны сүүлч гэхэд төмөр замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.