Хятад Лаосын төмөр замын өмнөд Вьентьян галт тэрэгний буудал хөл хөдөлгөөн ихтэй хэрнээ эмх цэгцтэй харагдаж байна. Тайландын жимсээр дүүргэсэн чингэлэгүүд Хятадыг чиглэж “Тайланд-Лаос Экспресс”-т тогтмол ачигдаж, Хятад шар айраг, эм бэлдмэл болон бусад өдөр тутмын хэрэгцээний бараанууд Тайланд руу тээвэрлэгдэж байна. Энэхүү төмөр замаар тээвэрлэгдэж байгаа тээвэр нь Хятад, Тайландын соёлын солилцоо, эрчимтэй хөгжиж буй худалдааны “Алтан коридор” болсон юм. 2022 оны долдугаар сард Хятад-Лаос-Тайландын төмөр замын шууд тээвэрлэлт эхэлснээс хойш энэ оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар ачааны нийт 451 галт тэрэг ажиллаж, 230.200 тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үед 272 галт тэрэг 144.900 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 60 болон 71.7 хувиар тус тус өссөн нь төмөр замын эрчимтэй өсөлтийг харуулж байна.
