Хятадын Чанчүн хотын төмөр замын CRRC компани 2020 онд өргөн ба нарийн царигаар дугуй солилгүй зорчих боломжтой, хурдан галт тэргийг бүтээжээ. Энэхүү галт тэрэг нь -50 градусын хүйтэн нөхцөлд ч хэвийн ажиллах боломжтой ажээ.

Хэрвээ манай улс зорчигчийн хурдан галт тэрэгтэй болье гэвэл:

- Замын-Үүдээс УБ хот хүртэл төмөр замыг цахилгаанжуулах,

- Энэ чиглэлийн төмөр замын суурь даланг шинэчлэх, үерийн усанд автахгүй, суулт өгөхгүй байхуйцаар сайтар бэхжүүлэх,

- Эхний удаад Замын-Үүд - Багахангай өртөө хүртэл (харьцангуй муруй тахир багатай шулуун хэсэг) төмөр замын эргэлтийн өнцөгийг багасгах зэрэг ажлыг хийх шаардлагатай. 

Улаанбаатар хотоос Багахангай хүртэлх замд муруй тахир, даваа гүвээ ихтэй тул одоогоор хурдтай галт тэрэг зорчих боломжгүй. 

Эцэст нь хоёр улсын хооронд байгуулсан төмөр замын гэрээ хэлэлцээрт зорчигчийн хурдан галт тэрэг явуулах талаар нэмэлт заалт тусгах зэрэг асуудлыг шийдвэрлэвэл галт тэрэгний дугуй солилгүйгээр, саадгүй зорчих боломжтой хурдан галт тэрэг хэдийн бүтээгдэж, бэлэн болжээ.

 

Эдийн засагч Enkhbayar Namjildorj -ийн нүүр хуудаснаас