Хятадын төмөр замын Kunming группийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 22-ны байдлаар, Хятад Лаосын төмөр замаар тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ ашиглалтад орсноос хойш 60 сая тонн давж, хил дамнасан ачаа 13.9 сая тонныг давсан байна. Зөвхөн энэ онд тээвэрлэсэн ачаа 9.9 сая тонн, үүний 2.3 сая гаруй тонн нь хил дамнасан ачаа байжээ. Дээрх үзүүлэлтүүдээс харахад төмөр зам нь аж үйлдвэрийг сайжруулж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж байна хэмээн үзэж байгаагаа тус групп онцолжээ.
Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци
http://www.china-railway.com.cn/english/news/202506/t20250603_145705.html
