Хятад-Лаос чиглэлийн төмөр зам 2021 оны 12 сарын 3-нд ашиглалтад орсон юм. Тэр цагаас хойш наймдугаар сарын 16-ны байдлаар давхардсан тоогоор 20 сая 90 мянган зорчигч тээвэрлээд байна. Үүнээс дотоодод давхардсан тоогоор 17.09 сая зорчигч, гадаад руу 3 сая зорчигч тээвэрлэж, Хятад Лаосын эдийн засгийн коридорыг дэмжиж, хоёр орны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад хувь нэмэр орууллаа гэж Хятадын Төмөр замын Күнмингийн корпораци өчигдөр мэдээлэв. Хоёр орныг холбосон төмөр зам Хятадын Шишуанбаньна болон Лаосын Луан Прабанг хотуудыг холбож, Хятад болон Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын алтан сувгаар дайран өнгөрдөг байна. Тоо баримтаас үзвэл, он гарсаар  Хятад Лаосын төмөр замаар 13 мянган удаа галт тэрэг явсан нь өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар нэмэгдсэн тоо юм. Үүний зэрэгцээ давхардсан тоогоор 11 сая 200 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 101 хувь нэмэгдсэн үзүүлэлт болж байна гэжээ. Ингэснээр Хятад, Лаосын эдийн засаг, худалдааны солилцоог ахиулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэхэд тус дөхөм болж, дотоод гадаад, эргэн тойрны бүс нутгийг холбосон, хоёр талдаа ашигтай алтан суваг болсон гэж үзэж байгаа юм байна.