Хамгийн их уналт Хятад-Италийн чиглэлд ажиглагдаж, уналт 91.6 хувьхүрээд байна. Геополитикийн нөхцөл байдал хурцадсан төдийгүй далайгаар тээвэрлэх зардал буурсан нь ийнхүү уналтад нөлөөлжээ. Харин Шанхайгаас Генуя руу чингэлэг тээвэрлэх нь жилийн өмнөхөөс 80 хувиар хямд байна.Хятадаас Чех, Нидерланд, Франц, Швед рүү тээвэрлэсэн ачаа 60 гаруй хувиар буурч, Унгар руу тээвэрлэсэн ачаа огцом өсөв. Хятадын төмөр замын импортын өсөлт нь нэмэгдлээ.
Европын орнуудын дунд Хятадтай хийсэн ачаа эргэлт нь жилийн 21 хувиар буурч, шинжээчдийн үзэж буйгаар Итали 2019 онд “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн “Их 7”-гийн цорын ганц орон болсон.Тухайн үеийн Ерөнхий сайд Жузеппе Конте энэ хэлэлцээрийг Италийн экспортыг нэмэгдүүлэх арга зам гэж үзсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин харилцаа холбоо бэхжинэ гэсэн байр суурьтай байв. Харин сүүлийн жилүүдэд тус улсуудын харилцаа дайны улмаас хөндийрсэн байна.2021 онд Хятадын засгийн газар Ухань, Милан хотуудыг холбосон төмөр зам нээхээ зарлаж, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхийн тулд уг маршрутын үнэ цэнийг тунхаглав. Гэвч төмөр замын хөдөлгөөний мэдээллээс харахад энэ зорилт нь биелсэнгүй бололтой.