Энэ оны эхний хагаст Хятад-Европын галт тэрэгний зүүн коридороор Манжуур, Сүйфэнхэ, Тунжян боомтоор нийт 2899 галт тэрэг нэвтэрч, 304 мянган TEU ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 хувиар нэмэгдсэн байна. Хятадын Төмөр замын Харбин товчоо групп нь боомтын сувгийн үүргийг үргэлжлүүлэн бэхжүүлж, боомтын зохицуулах байгууллага болон хилийн чанад дахь төмөр замтай уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, боомтын ашиглалтын үр ашиг, хүлээлгэн өгөх чадварыг иж бүрэн сайжруулсаар байна. Суйфэнхэгээс улсын хил хүртэлх Бинсүй төмөр зам, Жямуси-Тунжиан чиглэлийн төмөр замын сэргээн босголтын төслүүд энэ онд баригдаж эхэлсэн. Энэ нь төмөр замын боомтын арын нэвтрэх хүчин чадлыг улам нэмэгдүүлэх болно гэж үзэж байгаа аж. Тунжианы төмөр замын боомт Хятад-Европын ачааны галт тэргэнд нээгдээд бараг нэг жил болж байна. Сүйфэнхэ төмөр замын боомт нэгдүгээр сард Хятад-Европ чиглэлд  ачааны 94 галт тэрэг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8 хувиар нэмэгдэж, түүхэн дэх дээд амжилт болж байгаа юм. Одоогийн байдлаар Хятад-Европын зүүн коридорын галт тэрэг нь Европын 14 улс орон руу хүрч, дотоодын 60 гаруй хотыг холбосон, 26 чиглэлтэй, цахилгаан болон өдөр тутмын хэрэгцээний бараа, аж үйлдвэрийн машин, хөдөө аж ахуй зэрэг 12 төрлийн ачааг тээвэрлэж байна. Үүний зэрэгцээ Харбин товчоо групп нь Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний чиглэлийг нэмэгдүүлж, энэ жил Хэйлунжанаас Нидерланд руу Хятад-Европ ачааны галт тэрэгний шинэ чиглэлийг нээж байна. Энэ оны эхний хагаст Хар мөрөн муж Хятад-Европ ачааны 91 галт тэрэг явуулж, 9132 TEU бараа илгээж өнгөрсөн оны мөн үеэс 116.7 хувиар давуулсан байна.