Өнгөрсөн сарын 19-нд 55 чингэлэг тээвэрлэсэн Хятад-Европын галт тэрэг Эрээн хотын төмөр замын боомтоор Европыг чиглэн хөдөллөө. Энэ нь 2025 онд Хятад-Европын галт тэрэгний төв шугамаар орж, гарсан 1000 дахь галт тэрэг боллоо. Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын зангилаа хэсэгт байрладаг. Хятад-Европын галт тэрэгний төв шугамын цорын ганц төмөр замын хилийн гарц юм. Одоогоор тус боомт 72 чиглэлд тогтмол тээврийн үйл ажиллагаа явуулж, дотоодын 24 муж, бүс нутгийн 60 гаруй хотыг холбож байна. Үүний зэрэгцээ Герман, Польш зэрэг 10 гаруй улсын 70 гаруй тээврийн төвд хүрдэг.
2013 онд анхны галт тэрэг аяллаа эхлүүлснээс хойш тус боомтоор нийт 18 мянга орчим Хятад-Европ чиглэлийн галт тэрэг аялжээ. Энэ онд Эрээн хотын төмөр замын боомт нь шинжлэх ухаанч зохион байгуулалт, нарийн төлөвлөлт, үр ашигтай хамтын ажиллагааны ачаар экспорт, импортын тээврийг өндөр үр ашигтайгаар гүйцэтгэж байна. 2025 оны нэгдүгээр улиралд тус боомтын тээврийн түр зогсолтын хугацаа өнгөрсөн оны мөн үеэс 19.7 цагаар, ачиж буулгах хугацаа 10.2 цагаар тус тус буурчээ. Нийт 99.56 мянган тонн, 91.700 стандарт чингэлэг ачаа тээвэрлэжээ.
Эх сурвалж: “Дэлхийн цаг” мэдээ
