Нүүр Гадаадын төмөр зам Хятад-Европын галт тэрэгний төв коридороор 3500 гаруй цуваа нэвтэрлээ
Гадаадын төмөр зам

Хятад-Европын галт тэрэгний төв коридороор 3500 гаруй цуваа нэвтэрлээ

G.Press 4 долоо хоногийн өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

Энэ онд Хятад-Европын галт тэрэгний төв коридороор 3500 гаруй цуваа нэвтэрлээ. 

Хятадын Төмөр замын салбараас сурвалжлач мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний өдөр автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа зэрэг бүтээгдэхүүн дүүрэн ачиж тээвэрлэсэн Хятад-Европын 1293 дугаар галт тэрэг Өвөр Монголын Эрээн хотын төмөр замын боомтоос дохио өгөн хөдөлж, Европыг зорилоо. Ингэснээр энэ онд Хятад-Европын галт тэрэгний “төв коридор”-оор нэвтэрсэн галт тэрэгний тоо 3500-аас давсан байна.

Эрээн хотын төмөр замын боомт нь тус коридорын цорын ганц хил нэвтрэх боомт бөгөөд одоогоор 76 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Герман, Польш зэрэг 10 гаруй улсын 70 гаруй зангилаа өртөөнд хүрдэг.

Галт тэрэгний тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ ачааны бүтэц ч сайжирч байна. Тухайлбал, шинэ эрчим хүчний автомашин, сэлбэг хэрэгсэл, өндөр зэрэглэлийн машин тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний эзлэх хувь жилээс жилд өсөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.