Нүүр Гадаадын төмөр зам Хятад-Европын галт тэрэг Манжуураар 6.6 сая тонн ачаа тээвэрлэжээ
Гадаадын төмөр зам

Хятад-Европын галт тэрэг Манжуураар 6.6 сая тонн ачаа тээвэрлэжээ

G.Press 3 жилийн өмнө 151 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тавдугаар сарын 7-ны байдлаар, он гарсаар Манжуурын төмөр замын боомтоор Хятад Европ чиглэлийн 1580 ачааны галт тэрэг нэвтэрч, 6 сая 659 мянган тонн бараа тээвэрлэжээ.

"Бүс ба зам"-ын санаачилгыг хэрэгжүүлэхэд энэ маршрутын галт тэрэг онцгой ач холбогдолтой юм. Ийм учир Манжуурын хилийн шалган нэвтрүүлэх газар цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй ажлаа уялдуулж, "7 хоног 24 цаг"-ийн ээлжийн жижүүр гаргаж, бүтэн өдрийн хяналт шалгалт хийж байна.

Манжуурын хилийн шалган нэвтрүүлэх газрын хоёрдугаар ээлжийн жижүүрийн багийн орлогч дарга Жан Лянлян, анх 2013 оны үед Хятад-Европын галт тэрэг өдөрт 1 удаа явдаг байсан. Одоо өдөрт 13-18 галт тэрэг нэвтрүүлж байна. Хяналт шалгалтад зарцуулах хугацаа 18 минут байсныг богиносгож 10 минут болгосон гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.