Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрөгч сарын 29-ний өдрийн 10 цаг 18 минутад X8020 дугаарт Хятад-Европ чиглэлийн галт тэрэг И Ү баруун өртөөнөөс хөдөлж, Испанийн Мадридыг зорьсноор энэ онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг аялуулсан тоо 10 мянгад хүрсэн нь ноднин жилийнхээс 22 хоногийн өмнө 10 мянгад хүрсэн байна. Мөн бараа хүргэлтийн хэмжээ 1 сая 83 мянган стандарт чингэлэгт хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 27 хувиар нэмэгджээ. Уг галт тэргэнд 110 чингэлэг ачиж, авто машины эд анги, цахилгаан унадаг дугуй, фото цахилгааны эд анги зэрэг бараа тээвэрлэсэн байна. Уг галт тэрэг Шиньжяны Алаг уулын амаар хил гарч 21 хоногийн дараа Мадридад хүрэх юм.