Нүүр Гадаадын төмөр зам Хятад-Европ чиглэлээр 2000 гаруй ачааны галт тэрэг нэвтрэв
Гадаадын төмөр зам

Хятад-Европ чиглэлээр 2000 гаруй ачааны галт тэрэг нэвтрэв

G.Press 2 жилийн өмнө 152 үзэлт 0 сэтгэгдэл

 

Наймдугаар сарын 18-нд Хятад-Европ чиглэлийн дүүрэн ачаа бүхий 1289 дугаартай галт тэрэг ХБНГУ-ын Гамбург хотыг чиглэн хөдөлжээ. Энэхүү ээлжийн галт тэрэг саадгүй нэвтэрсэн нь энэ онд Хятад-Европ чиглэлийн 2000 гаруй удаагийн ачааны галт тэрэг Эрээн хотын төмөр замын боомтоор зорчиж буйг харуулж, өнгөрсөн жилээс 69 хоногоор урьдчилсан байна.  Эрээн хотын төмөр замын боомт энэ онд Хятад-Европ чиглэлийн 2006 удаагийн ачааны галт тэргийг хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн энэ боомт Хятад-Европ чиглэлийн 2000 гаруй удаагийн галт тэргийг дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний нийт 69 шугам Эрээн хотын төмөр замын боомтоор орж гарч байгаа ба Герман, Польш зэрэг 10 гаруй орны 60 гаруй бүс нутагтай холбогдож, дотооддоо Тяньжинь, Аньхуй, Хунань зэрэг 10 гаруй муж, хотыг хамарч байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.