Шингэнээ нөхөх
• Ам цангаагүй байсан ч тогтмол ус уух
• Хэт их кофе, архи, чихэрлэг ундааг багасгах
• Их хөлөрсөн үед давс, эрдэс бодис нөхөх (эрдэс ус зэрэг)
Хувцаслалтад анхаарах
• Нимгэн, сул, цайвар өнгийн хувцас өмсөх
• Малгай, нарны шил хэрэглэх
• Арьсаа нарнаас хамгаалах тос хэрэглэх
Халуунаас зайлсхийх
• 11:00-17:00 цагийн нар хамгийн хүчтэй үед аль болох гадаа удаан байхгүй байх
• Сүүдэртэй, сэрүүн газар амрах
• Өрөөг агааржуулах, хөшиг хааж нарны шууд тусгалаас хамгаалах
Биеийн ачааллаа тохируулах
• Хүнд ажил, дасгалыг сэрүүн цагт хийх
• Хэт халуунд ядрах, толгой эргэх шинж илэрвэл шууд амрах
Хооллолт
• Хөнгөн, шингэцтэй хоол идэх
• Жимс, ногоо, ус ихтэй хүнс хэрэглэх
Хэт халалтын аюулын шинжүүд:
• Толгой эргэх, сулрах
• Дотор муухайрах
• Их хөлрөх эсвэл хөлс гарахаа болих
• Арьс халуун, улайх
• Ухаан балартах, будилах
Өдөр уух усны хэмжээг нэмэгдүүлээрэй
• Хэт халалтын үед усны хэмжээг ойролцоогоор тооцоолохдоо жин+халууны нөхцөл+ хөдөлгөөнийг харгалзана. Өдөрт 50 кг жинтэй хүн 1.5-2.0, 60 кг бол 1.8-2.4 литр, 70 кг-д 2.1-2.8 литр ус ууна. Халуун өдөр 500 мл-аас нэг литр ус нэмэгдүүлж хэрэглэж болно.
• Цаг тутам 200-400 мл орчим бага багаар ууна.
• Ус уух зөв дараалал сэрээд 200-300 мл, өглөөний цайнаас өмнө дараа бага багаар
• Халуун үед 15-20 минут тутам хэдэн балга. Гадаа ажиллах бол тогтмол бага хэмжээгээр
• Унтахаас 1-2 цагийн өмнө их ус уухгүй байх хэрэгтэй.
• Нэг дор 1-2 литр ус уух хэрэггүй, биед ачаалал өгч болно.
• Ам цангах, шээс бараан болох, толгой эргэх нь шингэн дутагдлын шинж байж болно.
• Маш их хөлөрсөн үед зөвхөн ус биш, эрдэс давсны нөхөлт ч хэрэгтэйг анхаараарай.
НАРНЫ ХОРДЛОГЫН ҮЕД ГЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙХ АРВАН МИНУТЫН АНХНЫ ТУСЛАМЖ
Наршсан тохиолдолд та хэрхэн арга хэмжээ авах вэ. Нарны хордлогын үед гэрийн нөхцөлд хийх арван минутын анхны тусламж үзүүлэхийг зөвлөж байна. Шууд сүүдэртэй, сэрүүн газар оруулна. Хэвтүүлж амраана. Бариу хувцсыг суллана.
• 1-3 минутад биеийг хөргөнө. Дух, хүзүү, суга, цавинд сэрүүн нойтон алчуур тавина
• Нүүр, гар, хөлийг сэрүүн усаар арчина. Хэт мөстэй ус, мөсийг шууд арьсан дээр удаан тавихгүй.
• 3-5 минутад шингэн уулгана. Ухаан санаа хэвийн, бөөлжөөгүй бол ус бага багаар уулгана.
• 5-7 минутад биеийн байдлыг шалгана. Толгой эргэх, дотор муухайрах, халуурах, зүрх дэлсэх эсэхийг ажиглана. Хэрэв ухаан балартах шинжтэй бол уух зүйл өгөхгүй.
7-10 минутад сэрүүн өрөөнд хэвтүүлж амраана. Дараагийн хэдэн цагт наранд гаргахгүй байх хэрэгтэй. Ус, шингэнийг бага багаар үргэлжлүүлнэ. Нарны хордлого авсан хүнийг архи, кофе, энергийн ундаагаар “сэргээх” гэж оролдохгүй. Мөн хэт хүйтэн шүршүүрт шууд оруулахгүй.
• Ухаан алдах, таталт өгөх, халуун буурахгүй байх (ойролцоогоор 40°C), маш их сульдах, будилах, арьс халуун хуурай болох, бөөлжөөд шингэн тогтоохгүй байх үед яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
