Хятадын Аньхуй мужийн Пи голын Гранд гүүрэн дээр баригдаж буй өндөр хурдны галт тэрэгний барилгын ажилд Хятадын бүс нутгуудаас ирсэн олон зуун барилгачид цаг хугацаатай уралдан, бүх хүчээ дайчлан, замын гол төслүүдээ дуусгахаар шамдан ажиллаж байгаа аж. Хэфэй-Ухань чиглэлийн өндөр хурдны төмөр зам нь "Найман босоо, найман хэвтээ" хэмээх өндөр хурдны галт тэрэгний сүлжээнд багтах Хөх мөрний коридорын чухал хэсэг юм байна. Энэхүү бүтээн байгуулалт дууссаны дараа Хөх мөрний эдийн засгийн бүс нутгийн хөгжил төмөр замын төлөвлөлт улам оновчтой болно хэмээн Хятадын төмөр замууд корпораци үзэж байна.
