Нүүр Уул уурхай ХБНГУ нүүрсний хэрэглээгээ эрс бууруулснаар CO2 ялгаруулалт 70 жилийн доод түвши...
Уул уурхай

ХБНГУ нүүрсний хэрэглээгээ эрс бууруулснаар CO2 ялгаруулалт 70 жилийн доод түвшинд хүрэв

G.Press 2 жилийн өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

Герман улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2023 онд 673 сая тонн болжээ

Нүүрсний хэрэглээ тооцооллоос давж эрс багассан нь 2023 онд ХБНГУ-ын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал сүүлийн 70 жилийн доод түвшинд хүрч буурахад нөлөөлснийг “Agora Energiewende” сүүлийн тайландаа онцолжээ. Тодруулбал: тус улсын нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэл 1960-аад оноос хойших доод түвшинд хүрч, дангаараа 44 сая тонн CO2 агаар мандалд ялгарахаас сэргийлсэн байна.

 

Герман улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өнгөрсөн онд 673 сая тонн байсан нь жишиг он болох 1990 онтой харьцуулахад 46 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь мөн тус улсын Уур амьсгалын хамгааллын тухай хуульд заасан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг жилийн 722 сая тонноос хэтрүүлэхгүй байх зорилтыг биелүүлсэн гэсэн үг болж байна.

2023 онд ХБНГУ-д уламжлалт эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүч өмнөх оноосоо 24 хувиар буурчээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.