“Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлах зохицуулалтын дагуу Байнгын хороодоос 36, Монгол Улсын Засгийн газраас 66, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 37, Ардчилсан намын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль, тогтоолын төслийн саналаас Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль, тогтоолын төслийг тусгажээ.
Энэхүү тогтоолд “Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл” /Шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэхээр тусгасан байна.