Нүүр Гадаадын төмөр зам Хаврын баяраар төмөр замаар нийт 200 сая зорчигч аялжээ
Гадаадын төмөр зам

Хаврын баяраар төмөр замаар нийт 200 сая зорчигч аялжээ

G.Press 1 жилийн өмнө 113 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятадын Үндэсний төмөр замын компанийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын 14- 30-ыг хүртэлх нийт хугацаанд Хятадын хэмжээнд төмөр замаар аялсан зорчигчдын тоо,  давхардсан тоогоороо 200 саяыг давж, 206 саяд хүрсэн хэмээн мэдээлллээ. Зорчигч тээврийн ажил аюулгүй,эмх цэгцтэй үргэлжилсээр байна гэв. Өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүд буюу хаврын баярын амралтын эхний гурван өдөрт төмөр замаар аялсан зорчигч давхардсан тоогоор 22 сая 948 мянгад хүрчээ.

Орон нутгийн төмөр замын салбарууд ачаалал ихтэй маршрутад галт тэрэг нэмж ажиллуулж байгаа бөгөөд үйлчилгээний түвшингээ дээшлүүлж, зорчигчдод хялбар тав тухтай зорчих бодлогыг хэрэгжүүлэн, зорчигчдод илүү сайн үйлчилгээ хангахын тулд хичээн ажиллаж байна гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.