Харбин хотын Баруун Ябули галт тэрэгний буудлыг "Сибайскийн барилга үйлчилгээний коллеж" компаниас өргөтгөн, шинэчилж саяхан ашиглалтад өглөө. Энэ бол цасан спортын төв цэгээс ердөө 18 км-ийн зайд байрлах өндөр хурдны галт тэрэгний буудал юм. 2025 оны Азийн өвлийн наадамд зориулж Ябули буудлыг өргөтгөн шинэчилжээ. Ингэснээр станцын барилга одоо 3682 ам.метр талбайг хамарч байна. Дотор заслыг нь өвлийн спортод зориулж Азийн өвлийн наадмын сэдэв бүхий өвөрмөц дизайнтай хүлээлгийн танхимыг тохижуулжээ. Шинэ станц нь төмөр зам болон авто тээврийг хооронд нь холбож, аяллын үр ашгийг дээшлүүлнэ гэж үзжээ. Буудлыг өргөтгөн шинэчилснээр удахгүй болох Азийн өвлийн наадамд үйлчлэхээс гадна Хэйлунжан мужийн өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжихэд тустай гэж үзсэн байна.
Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци
htt://www.china-railway.com.cn/xwzx/ywsl/202501/t20250113 140753.html