БНХАУ-ын зүүн хойд нутгийн Хармөрөн мужид нийт 318 км урт Харбин–Ичунь чиглэлийн өндөр хурдны төмөр зам барих ажил эрчимтэй үргэлжилж байна.
Тус төмөр зам ашиглалтад орсноор Харбин хотоос Ичунь хот хүрэх хугацаа ойролцоогоор хоёр цаг болж богиносох төлөвтэй байна.
Энэхүү төсөл нь Хармөрөн мужийн зүүн хойд бүс нутгийн тээврийн хүртээмжийг сайжруулж, бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
