Боомтын сэргэлтийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэлт хийж экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.
Энэ сарын 04-ний өдөр 50 вагонтой эхний галт тэрэг “Тавантолгой өртөө”-нөөс хөдөлж “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар амжилттай аялан Ханги боомтод хүрлээ.
Тэгвэл экспортын нүүрс ачсан дараагийн 50 вагонтой галт тэрэг хоёрдугаар сарын 10-ны өдөр гарчээ. Нийт 6047 тн ачааг Ханги-Мандалын боомтоор экспортлох юм.