Нүүр Засгийн газар ХАНГИ БООМТ 2022 ОНД 3 САЯ ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛЖЭЭ
Засгийн газар

ХАНГИ БООМТ 2022 ОНД 3 САЯ ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛЖЭЭ

G.Press 3 жилийн өмнө 154 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол УлсынЗасгийн газраас хэрэгжүүлж буйШинэ сэргэлтийн бодлого-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ханги боомтод халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу зохион байгуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх ажлын хэсэг, хилийн хяналтын байгууллагын албан хаагчид хамтран цар тахлын үед үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Дээрх ажлын хүрээнд экспортын болон тээврийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран 2022 онд нийт гурван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь бусад оноос хамгийн өндөр үзүүлэлт гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.