Нүүр УБТЗ ХНН Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
УБТЗ ХНН

Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

G.Press 3 жилийн өмнө 151 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр Замын Дээд Сургууль, Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуультай хамтран “Автоматик, телемеханик, холбоо”-ны болон “Төмөр замын барилга” мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу эхний хоёр жил буюу нэг ба хоёрдугаар курстээ ТЗДС-д, дараагийн гурван жил буюу гурав, дөрөв, тавдугаар курстээ Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуульд суралцах юм. Сургалтын хөтөлбөрийг эзэмшиж, төгсөлтийн улсын шалгалтыг амжилттай хамгаалсан суралцагсдад ТЗДС-ийн бакалаврын диплом болон Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн мэргэжилтний диплом олгох юм. Энэхүү хөтөлбөрийг тус хоёр сургууль 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр гэрээнд заажээ. Гэрээнд Төмөр замын дээд сургууль захирал У.Мягмарсүрэн болон Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуулийн захирал Ю.А.Трофимов нар гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулахад УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт болон Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуулийн ректор А.П.Хоменко тэргүүтэй албаны хүмүүс байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.